alim.mn | 2025.05.19
Манай улсад анх удаа Баянхонгор аймагт цагаан будаа тарьж, 10 тонныг хураан авчээ
Манай улсад анх удаа Баянхонгор аймагт цагаан будаа тарьж, 10 тонныг хураан авчээ. Энэ талаар:
-Хувийн хэвшлийн аж ахуй, Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.
Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн байна.
Энэ нь "Хөсөг цагаан будаа" нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ