alim.mn | 2025.05.19
НЦУГ: 3870 кг түүхий нүүрс хураан авлаа
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын 5, баталгаат бус замын 2, нийт 7 хяналтын цэгт Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор 20833 тээврийн хэрэгсэл, 43640 зорчигчийг шалган нэвтрүүлж, нэмэгдлээр авто эргүүлийн 314 чиглэлд 721, явган эргүүлийн 389 чиглэлд 795 алба хаагч үүрэг гүйцэтгэж 28 өндөрлөг цэгээс 42 алба хаагч хяналт тавин ажиллаж, энэ хугацаанд Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 4 зөрчил буюу 3870 кг түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн 28 хорооны 143 гудамжид 1230 айл өрх, 2464 иргэнийг үзлэг шалгалтад хамруулж, 1365 иргэнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажилласан байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ