alim.mn | 2025.05.19
"Сүхбаатар" онгоцноос данх, таваг, лаазалсан мах гарчээ

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараа  татан гаргасан билээ. Татан гаргах үеэр Сүхбаатар хөлөг онгоцноос тэр үед хэрэглэж байсан сампин, хүрз, аяга, таваг, данх, жуух бичиг, баярын бичгийн хавтас, загасны лаазалсан мах гарч ирсэн байна.  Мөн тэр үед онгоцонд хэрэглэж байсан 200 литрийн хоёр торх дүүрэн масло гарч ирснийг гялгар цаасаар ороож боон Хатгалаас 15 километрт байрлах хогийн цэгт булж устгасан байна. Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живснийг саяхан татан гаргаж, музей болгох юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ