Э.Одбаярыг суллахдаа гэрээс нь гарахыг хориглож, эмнэлэг цагдаагаас өөр газар зорчих ёсгүй гэжээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоног цагдан хориод байгаа билээ. Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, хоригдох хугацаандаа нойтон өлсгөлөн зарлаад 18 хонож байгаа юм. Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч мэдэгдсэн.
Тэгвэл Э.Одбаярыг суллах эсэх асуудлыг өмгөөлөгчдийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд суллах шийдвэрийг гаргажээ. Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэрээс гарахыг хориглож, эмнэлэг цагдаагаас өөр газраар зорчихгүй байхаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ