"Андлалын өргөө"-ний суурин дээр баригдсан “Тэнгэрийн андгай” хөшөөг А.Очирболд үнэ төлбөргүй хийжээ

Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн хөндий гэх газарт 2017 онд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч бүтэлтэй болж чадаагүй. Бүтээн байгуулалтын явцад зохиогчийн эрхийн маргаан гарч, улмаар өнгөрсөн наймдугаар сард Андлалын хөшөөг нураасан юм.
Иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ хөшөө баригдаж, нээлтээ хийхээр болжээ. "Тэнгэрийн андгай" гэх хөшөөг тун удахгүй нээх аж.
Энэ талаар М.Зоригт “Энэ Андлалын хөшөөг манай Сүхбаатарын залуу, уран барималч Очирболд ямарч үнэ төлбөргүй хийсэн гэдгийг мэддэг ч юм уу. Ер нь бусад ажлууд ч ийм л зарчмаар явсан, тэр наадмын гээд байгаа буган хөшөө тэнд 6 байсан бол энд 12 байна” гэх тайлбарыг хийсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ