alim.mn | 2025.05.22
Эрээнд 16 хүн шинээр халдвар авч, нийт 90 хүн коронавирусээр халдварлажээ
БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16 хүн шинээр халдвар авч, нийт 90 болжээ.
Халдварын дийлэнх тохиолдол манай улстай хил залгаа оршдог Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт байрлах Эзнээ хошуунд бүртгэгдсэн байна.
“COVID-19”-ийн тархалтыг хумихын тулд даваа гаргаас эхлэн гэрийн тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж, оршин суугчид, жуулчдаас гэр, зочид буудлаасаа гарахгүй байхыг хүсчээ.
Халдварын тархалтад хайнга хандсан хэмээн Эзнээ хошууны намын хорооны дарга Чэн Жаньюнийг ажлаас нь халж, зарим албан тушаалтнууданд хатуу шийтгэл оногдуулсан гэнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ