СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС НЭЭНЭ

УОК-оос есдүгээр сарын 27-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг оройн 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх, баяр, тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Үүнд, Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс бусад танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас соёл урлаг, спортын арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс 50 хувийн танхимын дүүргэлттэйгээр нээх шийдвэр гаргажээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ