ЭМЯ: 1231 хүн халдвар авч, 11 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1231 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Эдгээрийн 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 11 хүн нас барж, нийт нас баралт 1604 боллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 17806 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1153, хүүхэд 3182 байна.
Харин нийт эмчлүүлэгчдээс 365 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 44875 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад ӨЭ-ийн хяналтад байгаа ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ