Малчид өвс тэжээлийнхээ 82 хувийг бэлтгэжээ

МАЛЧИД ӨВС, ТЭЖЭЭЛИЙНХЭЭ 82 ХУВИЙГ БЭЛТГЭЭД БАЙНА. Өнөөдрийн байдлаар өвс 1.09 сая тонн, сүрэл 3.5 мянган тонн, ногоон тэжээл 82.1 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 16.8 мянган тонн, гар тэжээл 37.1 мянган тонн, дарш 3.2 мянган тонн, хужир, шүү 64.9 мянган тонныг бэлтгэжээ. Ингэснээр малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээл бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна.
Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 19.5 мянган тонн өвс (47.1 хувь), 2.5 мянган тонн ногоон тэжээл (89.2 хувь), 4.5 мянган тонн тэжээл (30.6 хувь) бэлтгэсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ