alim.mn | 2025.05.22
Сод Монгол 2 воган-цистернийг Дарханд, “Тэс петролиум” ХХК Архангай Баянхонгор, Дундговь руу 56 тонн шатахуун ачсан байна
УУХҮЯ: Шатахууны хангалтын талаар мэдээ
“Петровис” ХХК-аас өчигдөр /2021.10.23/-нд Баянхонгор, Төв, Өвөрхангай, Архангай аймагт тус бүр 35000 литр АИ-92 автобензин нийлүүлсэн. Мөн зам дагуух Лүн ШТС, Бөмбөгөр ШТС, Тариат ШТС, Хархорин ШТС-уудыг АИ-92 автобензинээр хангасан.
Хуваарилалт: Петровис ХХК-ийн ОХУ-аас ирэх воган-цистернийг Дархан, Эрдэнэт хотуудад хуваарилж Хөвсгөл Булган Сэлэнгийг хангахаар, Замын-Үүдээр ирэх шатахуунаар Сайншанд, Чойр, Багануурыг хангах зохицуулалт хийлээ. Түүнчлэн “Сод Монгол” ХХК-ийн 2 воган-цистернийг Дархан хотод буулгасан. “Тэс петролиум” ХХК Архангай Баянхонгор, Дундговь аймгууд руу 56 тонн шатахуун ачсан байна. Иймээс ирэх 7 хоногт сумдад шатахууны хангалт жигдэрнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ