alim.mn | 2025.06.06
Жүжигчин Алек Болдвин зураг авалтын үеэр хүний аминд хүрчээ
Жүжигчин Алек Болдвин зураг авалтын үеэр хүний аминд хүрчээ. Нэрт жүжигчний тоглож буй "Rust" нэртэй кино Мексикт зураг авалтаа хийж байсан юм. Энэ үеэр алдартан цэнэгтэй буугаар буудаж, кино багийн зураглаач амиа алдсан бол найруулагч Жөүл Соуза шархдан, эмнэлгийн тусламж аван, эмчлүүлж байгаа гэнэ. Хэргийн газарт чухам юу болсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэрэг дээр ажиллаж эхэлсэн байна. Жүжигчин эр цагдаа нарт байцаалт өгч байхдаа нүдэндээ нулимстай байсан гэнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu