“Гурван охин” Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал хоёр оюутан үеэсээ хамт амьдарч охинтой болсон ч хоёр удалгүй салсан билээ. Саяхан жүжигчин Билэгжаргал хар тамхинд мансуурсан үедээ ээждээ гарч хүрсэн бичлэг цацагдаж, ээж нь хүний нүүр харж чадахгүй явж, Билэгжаргал урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа. Харин Анхмаа Худалдаа хөгжлийн банкны захирал Орхонтой тангуулч Б.Хурцын эхнэр Сарнайгийн төрсөн өдөрт хамтдаа очиж, хамтдаа дуулав. Г.Анхмаа өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аав Орхонтой сүүлийн хоёр жил хамт амьдарч саяхнаас харилцаагаа ил болгож байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Банкир Орхон Анхмааг сайн дэмжиж, “Үүр цайгаасай” киног продексэрлэж, рок поп дотор хамгийн өндөр ханштай “Никитон”-ы Батчулуунтай хамт дууллаа. 10 гаруй жил Гурван охин хамтлагт дуулсан ч тэгтэл тодроогүй Анхмаа одооноос уран бүтээлээ мөнгөөр “зодож” хийж эхэлжээ. Банкир Орхон гурван хүүхдээ, Анхмаа ганц охиноо хөтөлсөөр хамт амьдарсан Дөч хол гарсан насандаа дөрвөн хүүхэдтэйгээ хамт амьдарч эхэлсэн хосууд улам дотносон өнгөрсөн намар гэрлэлтээ батлуулжээ.
