400 автобусны жолоочид аньс, чацарганы ундаа өглөө

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс санаачлага гарган нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлж байна. Үүнд:
Байгууллагын хэмжээнд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, цар тахлын үед өндөр эрсдэл дунд ажиллан нийтийн тээврийн үйлчилгээг тасалдалгүй хүргэж байгаа ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор Витафит ХХК-тай хамтран шинэ бүтээгдэхүүн болох өтгөрүүлсэн луувангийн шүүс, байгалийн зэрлэг жимс аньс, чацарганы ундааг олгон ажилтнуудын дархлааг дэмжих ажлыг эхлүүллээ.
Цаашид энэ ажлыг сар тутам зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд өнөөдөр буюу 10 дугаар сарын 22-ны өдөр 1, 2 дугаар баазын өглөөний ээлжийн жолооч, шалгагч, засварчин, инженер техникийн ажилтнууд зэрэг 400 гаруй ажилтан, албан хаагчдад хүргэж ажиллалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ