alim.mn | 2025.05.22
ЗТХЯ: Тяньжинд гацсан 4500 чингэлгийг өвлөөс өмнө нэвтрүүлэхээ Хятадын тал мэдэгдэв

Зам тээвэр хөгжлийн яамнаас өнөөдөр Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чингэлэг, ачаа барааг хэрхэн нэвтрүүлэх талаар мэдээлэл өглөө. 

ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, 2021 оны аравдугаар сарын 12-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийж, зам тээвэр, төмөр замын салбартай холбоотой гурван асуудлаар хэлэлцээр хийсэн билээ. 
   
Ерөнхий сайд Хятадын талд байгаа 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өвлөөс өмнө шуурхай тээвэрлэж дуусгахаа манай талд мэдэгдсэн. 

Мөн Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьсан.  Аравдугаар сарын 19-ний байдлаар Тяньжин боомтоор Монгол руу ачигдах 4640 чингэлэг байна.  2021 оны: 

  • Наймдугаар сард 32 галт тэргээр 2190 чингэлэг
  • Есдүгээр сард 35 галт тэргээр 2285 чингэлэг
  • Аравдугаар сард 24 галт тэргээр 1493 чингэлэг, нийт 5968 чингэлгийн Тяньжинаас татаж авсан. Энэ оны зургаадугаар сарын 9-нөөс хойш 12 мянган чингэлэг татаж авсан. 

Галт тэрэг хэвийн явж байна. Аравдугаар сарын 12-19-нд нийт 12 галт тэрэг авсан. Энэ нь хоногт дунджаар 1.5 галт тэрэг байв. Бид энэ асуудлаар Хятадын Төмөр замын байгууллагатай ярилцсанаар долоо хоногт долоон галт тэрэг явж байсан бол 4-өөр нэмэгдүүлсэн. Мөн Тяньжинаас Эрээний чиглэлд дотоодын галт тэргээр хоногт нэг галт тэрэг явуулж, Эрээнээс өргөн царигт тавьж, ачаа бараа татаж авахаар болсон. Энэ асуудлыг ярилцах үед Эрээн  хотод ковид гарч, хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы дараа ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх ажил үргэлжилнэ гэв.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ