“Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс санаачлан Архивын Ерөнхий газар, Үндэсний Төв архивтай хамтран “Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэн, номын нээлтийг Монголын Үндэсний Музейд зохион байгуулж байна.
“Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” номыг түүхийн ухааны доктор На.Батболд эрхлэн бичиж, түүхийн ухааны доктор Б.Нацагдорж, Б.Саруул нар хамтран ажиллажээ.
Түүхийн ухааны доктор На.Батболд нь “Угсаа залгамжилсан сүүлчийн засаг ноёд: түүх, баримтын судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү засаг ноёдын тамганы судалгаа нь түүний докторын ажлын нэг хэсэг ажээ.
Уг бүтээлд Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний Музейд хадгалагдаж буй Манж чин гүрний үеийн 60 шахам хошуудын тамгыг судлан, тамганы бичээсийг хөрвүүлж, гэрэл зургийн хамт буулгажээ. Ингэхдээ мөн хошуудын мэдээлэл, засаг ноёдын угсаа залгамжлалыг багтаасан байна.
Энэхүү үзэсгэлэн, бүтээлээс Чингис хааны угсааны засаг ноёд болох Засагт хаан, Түшээт хааны зэрэг тамганы түүхийг засаг ноёдын зургийн хамт үзэж танилцах боломжийг бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ