БШУЯ-ны "Дондогмаа"

БСШУ-ы сайд байсан Л.Цэдэвсүрэнг "Боловсролын яамны Дондогмаа, унасан ч боссон ч буцаад ирдэг гэж, мөн "Яамны наалдан пад" гэх ч болов. Энэ яриа өчигдрийн томилгооноос үүдэлтэй. Л.Цэдэвсүрэн хатагтай анх ажлын гараагаа Барилга трестэд засал чимэглэлчнээр эхэлснээ нуугаад байдаггүй. Засагт ханы буюу Говь-Алтай нутгийн эмэгтэй. Түүнийг хүмүүс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжийн нутаг гэх юм билээ. Тэрчлэн Ерөнхийлөгчийн үеэл гэсэн яриа бий. Сүүлийн үед олонд танигдсан энэ эмэгтэй БСШУ-ны сайдын ажлаасаа буугаад Eрөнхий сайдын зөвлөх болсон. Саяхан дахиад БШУ-ы Төрийн нарийн бичгийн дарга болов. Боловсрол, Шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Батбаатар ЗГХЭГ-ын дэд дарга боллоо. Аль ч үед албан тушаалаас буудаггүй, МХЕГ-ын даргаас эхлээд Өмнөговийн суурин төлөөлөгч шахуу энэ Батбаатарыг Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболдын хүн гэлцдэг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ