alim.mn | 2025.05.16
Жүжигчин Ким Сон У экс-найз охиноо хүчээр үр хөндүүлснээ хүлээн зөвшөөрчээ

"Howetown Cha-Cha-Cha" киноны гол дүрийг бүтээсэн Ким Сон У хуучин найз охиноо үр хөндөлт хийлгэхэд хүрсэн тухай мэдээ Солонгосын сошиал ертөнцөд шуурсан билээ. Энэ 10 сарын 18-нд нэгэн эмэгтэй бүтэн нэрийг дурдалгүй "Жүжигчин К"-ийн тухай пост оруулсан юм. Түүн дээр "Би К-ийн хоёр нүүртэй, ичих булчирхайгүй занг нь олонд дэлгэх гэж байна. Тэр надтай гэрлэнэ гэж амлаад үр хөндүүлэхэд хүргэсэн.  Тэр олны танил болсон учир, томоохон төсөл дээр ажиллаж байгаа болохоор намайг ийм зүйл хийхэд хүргэсэн. Үүнээс болж би бие болон сэтгэлзүйн хувьд хэцүү зүйлсийг тууллаа. Тэр мөнгө, нэр хүнд хөөцөлдөж эргэн тойрныхоо хүмүүсийг золиосолдог байсан. Надад өөр хандах байх гэж бодсон ч тэр салалтын дараа кино, зар сурталчилгаа гээд завгүй байсан болохоор надаас уучлалт ч гуйгаагүй. Тэр надад 'Хэрэв би одоо хүүхэдтэй болчихвол тэр хохирлын 900 сая вон төлөх ёстой болно. Надад тийм мөнгө одоо байхгүй' гэж надад хэлсэн. Гэвч тэр гэрээ зөрчсөн ямар ч төлбөр төлөх ёсгүй байсан юм билээ. Зүгээр л намайг үр хөндүүлэхийн тулд худал хэлсэн. Бас тэр хоёр жилийн дараа надтай гэрлэнэ гэж амласан" гэжээ. Иймээс аргагүйн эрхэнд бүсгүй үр хөндөлт хийлгэж, Ким Сон У түүн рүү эмнэлгийн төлбөр гэж 2 сая вон шилжүүлсэн гэнэ. Ким Сон У түүнд салъя гэж хэлэхдээ биеэр уулзаагүй, утсаар энэ бүхнийг хэлсэн байна. Учир нь биеэр уулзвал папараци тэднийг олж мэдэж, нэр хүндэд нь муугаар нөлөөлнө, мөнгө санхүүгийн асуудалд орно гэсэн гэжээ. Мөн бүсгүй түүний гэрээс нүүхдээ бүх гэрээгээ өөрөө хийж, төлбөрийг төлж, бүх зүйлийг Ким Сон У-гийн төлөө хийсэн гэжээ. "Тэр намайг бас нохойгоо гаргаж хаясандаа бага ч атугай гэмшиж байгаа гэж найдаж байна" гэсэн байна.

Үүнээс нэг хоногийн дараа жүжигчин залуугийн энтертайнмент мэдэгдэл гаргасан. Үүнд; "Сайн байна уу.  Ким Сон У-гийн агентлаг болох Salt Entertainment-ээс мэдэгдэл гаргаж байна.  Бид энэхүү асуудалд хурдан хариу өгөөгүйд үнэхээр уучлаарай. Бид энэхүү үл мэдэгдэх хүний оруулсан постыг шалгаж байгаа. Бүх зүйл шийдэгдэж тодорхой болох хүртэл та бүхнийг жаахан хүлээхийг хүсэж байна. Ийм таагүй асуудлаар санааг тань зовоож буйд хүлцэл өчье" гэсэн юм. Харин жүжигчин залуу тэрхээ цуурхал тарж эхэлсэн цагаас хойш мэдэгдэл хийгээгүй байсан бөгөөд хэдхэн цагийн өмнө өөрийн мэдэгдлийг гаргасан байна.  "Ким Сон У байна. Та бүхэнд хүргүүлж буй мэдэгдэлдээ үнэхээр харамсаж байна. Хэд хоногийн өмнө миний нэрийг дурдсан пост, нийтлэл явж эхлэхэд би үнэхээр айсан. Тийм болохоор би одоо л энэхүү мэдэгдлийг бичиж байна. Би өөрийн хайхрамжгүй зангаараа түүнийг өвтгөсөн. Би түүнтэй уулзаж, биеэр уучлал гуйхыг хүсэж байна. Би уучлал гуйж болох цагийг хүлээж байна. Тиймээс би энэхүү мэдэгдлээрээ нэн түрүүнд түүнээс уучлал гуймаар байна. Мөн надад итгэж, эцсээ хүртэл намайг дэмжиж байсан хүмүүсээс уучлал гуйя. Та бүхний ачаар би жүжигчин Ким Сон У болсон ч түүнийгээ мартаж орхижээ. Хамтран оролцсон жүжигчид, бүх ажилчдаасаа мөн уучлал гуйя. Надаас болж гомдож, шархалсан хүн бүхнээс өршөөл хүсэж байна. Энэ мэдэгдэл та бүхний зүрх сэтгэлд хүрч чадахгүй ч өөрийн бодлыг үнэнээр нь та бүхэндээ хэлэхийг оролдсон юм шүү. Намайг үнэхээр уучлаарай." гэжээ. Одоо Солонгосын сошиал орчинд жүжигчин залууг Солонгосчуудын сэтгэгдэл "Кино урлагийг орхи зурагтаар царайгаа харуулах ч хэрэггүй,

~Харахыг ч хүсэхгүй байна."Өөдгүй новш, чамайг дахиж хармааргүй байна" гэсэн сэтгэгдэл хөвөрч, 35 настай жүжигчин залуугийн карьер төгсгөл болох нь. Нэвтрүүлэг, реклам зураг авалтууд цуцлагдаад эхэллээ. Тухайлбал KBS телевиз "1 night 2 days" нэвтрүүлэгт Ким Сону оролцохгүй болсныг баталлаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ