Ирэх сарын 01-нээс эхэлж 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулна

Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 2-3 настнууд цэцэрлэгт явахгүй гэртээ байгаа билээ. Тэгвэл тэднийг ирэх сарын 01-нээс эхэлж цэцэрлэгт хамруулах боломж бүрдэж байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан хэлэв.
Тэрбээр "Есдүгээр сарын нэгэнд хичээл эхэлснээс хойш халдвар авсан хүүхдийн тоо өсөөгүй байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхдүүд байсан бол одоо 18 хувь болж, буурсан байна. Дээр нь 0-11 насны хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулж байна. Хоёр, гурван настай хүүхдүүдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдсан байна. Тиймээс ЭМЯ, БШУЯ, УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй гэсэн үндэслэл гарвал 11 дугаар сарын 01-нээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна" гэлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ