alim.mn | 2025.05.22
Цонхоор дөнгөж төрсөн нярайг хаясан хэрэг гарчээ

Наймдугаар ангийн сурагч буюу 15 настай охин сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд амаржиж, хүүхдээ цонхоор хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Хэнтий аймгийн Чингис хот дахь ...  сургууль дээр уг үйл явдал болсон байна. Хаягдсан нярайг аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай авчран, Сэхээн амьдруулах тасагт эмчилж байгаа бөгөөд хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. Нярай хоёр кг орчим жинтэй, осгосон байдалтай байсныг ийнхүү эмнэлгийн байгууллагад авчирснаар амь аврагджээ. Мөн хүүхдийн эх О-г аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийж байгаа аж. 15 настай охины амьдардаг байр нь нийтийн байрны зориулалттай бөгөөд амжиргааны хувьд төдийлөн сайн биш айл өрхүүд амьдардаг. Архины хамааралтай олон иргэд тухайн орчимд амьдардаг юм байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ