Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ

Холливудын од Анжелина Жоли "Eternals" киноны нээлтийн арга хэмжээнд хүүхдүүдийн хамт хүрэлцэн иржээ. Анжелина Жоли гурван өргөмөл хүүхэдтэй. Брэд Питтэй амьдарч байх үедээ гурван хүүхэд төрүүлж, Холливудын өнөр бүлийн нэг болсон. Холливудын алтан хос гэгдсэн хосууд 15 жил хамт амьдарсны эцэст салсан юм. Тэд муудалцаж салсан хосын адилаар нэгэндээ таатай ханддаггүй, харилцаа сайтай бус. Салах шүүх хурал, өмч хөрөнгийн маргаан нь 2-3 жил дамнан үргэлжилж одоо ч эцэслээгүй. Дөнгөж 46 настай Анжелина Жоли анхны нөхөртэйгөө уулзаж, хааяа Канадын залуу дуучинтай уулзан, гарч орохдоо дуулиан дэгдээсэн хэвээрээ яваа

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ