alim.mn | 2025.05.23
Иргэн О.Отгонтөгс: С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг өг гэж шантаажилсан
УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Төв талбайд Засгийн газрыг огцрохыг шаардан суулт хийж байгаа билээ. Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Маш чухал мэдэгдэл хэлье. С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар ард түмний итгэлийг олж жагсаал, цуглаан зохион байгуулдаг. Гэхдээ гол зорилго нь баталгаагүй, юуны төлөө гэдэг нь эргэлзээтэй. Ашиг сонирхлын төлөө юү, эсвэл ард түмний төлөө юү. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас “Монгол Улс даяар би тайлан тоглолт хиймээр байна. Надад дөрвөн тэрбум төгрөг өг өө” гэж шантаажилсан байна. Үүнийг төрийн албаны хүн бүхэн ярьж байна. С.Жавхлан засаг огцруулах акц хийнэ гэж сүрдүүлээд мөнгө нэхээд явж байдаг. Гэтэл үүнийг нь мэдэхгүй залуучууд тэнд нь очоод хохирч, лоббиных нь золиос болж байна. Та нар худлаа гэвэл Сангийн сайд Б.Жавхлангаас асуугаад үз. Хэрвээ би худлаа хэлж, хүн гүтгэсэн бол хариуцлагаа хүлээнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ