
"Гурван охин" хамтлаг "Киви"-гээс өмнө байгуулагдсан, илүү удаан оршин тогтнож буй хамтлаг. Байгуулагдаад эхний 10 гаруй жил нэг л эвээ олохгүй, амжилт ч олохгүй байсан. Ямартаа л "Дижитал"-ын Бааварыг дагаж, орон нутгаар яван хацраа холцрууттал тоглолт хийсэн. Тэр үеээ "Цаснаас түрүүлж үнсээч" гэдэг дуутай. Харин дараа нь "Камертон"-ы Болдын ивээлд очсоноор өнгө зүсээ өөрчилж, зүг чигээ ч олсон. Юутай ч "Камертон"-ы Болддтой хамтарсны дараа "Гурван охин" хамтлагийн дуучин бүсгүйчүүдийг "Монгол газар"-ын Мянганбаяртай толгой дараалан холбодог байсан нь тухайн үеийн хэвлэлийн шар хуудаснаа үлдсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагаснаас "Камертон"-ын Болд Төрийн соёрхолт болж, "Гурван охин" хамтлаг Швейцарьт болдог Давосын эдийн засгийн чуулганд хагас нүцгэн шахуу дуулсан. Тухайн үед монголчууд үүнийг шүүмжилж байсан нь сайтуудын мэдээнд бий. Энэ зураг бол 2016 онд Давосын эдийн засгийн чуулганд оролцож байгаа "Гурван охин" хамтлагийнхны авахуулсан зураг. Энэ үеэс "Гурван охин"-ы Анхмаа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхонг эхнэр гурван хүүхдээс нь салган хамт амьдрах болсон билээ.