Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1303 тохиолдол бүртгэгдэж, 18 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1303 тохиолдол бүртгэгджээ. Үүний 720 нь нийслэлд, 583 нь орон нутагт батлагдсан байна. Харин 6710 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан аж. Энэ хугацаанд 0-80 насны 18 хүн тус өвчний хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1501 боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Булган, Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Дундговь аймагт бүртгэгджээ.
Биеийн байдал хөнгөн 51302 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм. Харин эмнэлэгт 18464 хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-9056
- Хүндэвтэр-6851
- Хүнд-2174
- Маш хүнд-383 хүн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ