alim.mn | 2025.05.23
Д.Загджав хурандаагийн авсан 5 жийпний 2 нь хаачив?

ШШГЕГ-ын дарга Д.Загджав тус газрын даргаар томилогдон ирж, хурандаа болсныхоо дараахан албандаа төсвийн хөрөнгөөр туулах чадвар сайтай таван жийп машин авсан. Оргодол ялтнуудыг эрж хайх, хөдөө орон нутаг дахь хорих анги байгууллагадаа ирж очихоос эхлээд жийп машинууд тус байгууллагад шаардлагатай нь мэдээж. Гэхдээ яагаад “Ниссан патрол-Y-62”, “Лексус-570”, “Ланд круйзер-200”, “Форд эксплорер” зэрэг бензин шатахуун их зарцуулдаг, тансаг зэрэглэлийн жийп авсан юм бол.

Хамгийн хачирхалтай нь, албан хэрэгцээндээ авсан тэр таван жийпний хоёр нь буюу “Ниссан патрол Y-62”, “Ланд круйзер-200” маркийн хоёр машин хааччихсан нь мэдэгдэхгүй алга болсон гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ