alim.mn | 2025.05.23
Далайн захиргаа Тэргүүний ажилтан тэмдгийн загвар шалгаруулж, түрүүлсэн хүнд 150000 төгрөг өгнө

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас усан зам, далайн тээвэрчдийн үндэсний өдөртэй болохтой холбогдуулан “Усан замын болон далайн тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн загвар зохион бүтээх уралдааныг зарлажээ. Энэ байгууллагын даргаар УИХ-ын гишүүн асан, БШУ-ын сайд асан Ц.Цогзолмаагийн хүү томилогдсон. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэг нь 10 дахин өссөн гэж бичигдэж байсан билээ. Харин Монголын Улсын Далайн захиргааны байгууллага хүндэт тэмдэгийн загвар зохион бүтээх тэмцээнд түрүүлсэн хүндээ тун "хүндгүй" загнажээ. Учир нь түрүүлсэн хүн ердөө 150 мянган төгрөгийн шагнал олгох юм байна. Саяхан нэг арилжааны телевиз логогоо солих уралдаан зарлахдаа 10 саяыг амласан. Гэтэл Далай захиргааны байгууллага дизайнер залуусын хөдөлмөрийг тун чиг багаар үнэлж, хатуухан хэлбэл шулах гээд байна уу даа. Бүтээлд тавигдах шаардлага, шагналыг доор танилцуулж байна.   

Уралдааны бүтээлд тавигдах шаардлага:

  1. Усан зам болон далайн тээврийн салбар, ажил, мэргэжлийн онцлогийг бэлгэдсэн дүрслэлтэй, тэмдгийн оноосон нэр (Усан зам далайн тээврийн салбарын тэргүүний ажилтан)-ыг бичсэн, дээд хэсэгт соёмбо дүрсэлсэн байна.
  2. Загвар нь олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.
  3. Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна бичвэр оролцуулж болно.
  4. Бүтээлийг Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн программ болон гараар тус бүр хоёр хувь зурсан байна.

4.1. Цахим бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд gif, jpeg цахим хувилбарыг ирүүлнэ.

4.2. Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн ирүүлнэ.

  1. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
  2. Уралдаанд оролцогч овог, нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягын мэдээллийг уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Хүлээн авах хугацаа:

2021 оны 10 дугаар сарын 18-25-ны хооронд хүлээн авна.

Шалгаруулалт:

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан ажлын хэсэг шалгаруулж,   www.monmarad.gov.mn цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал:

Шалгарсан бүтээлийг 150.000 /зуун тавин мянган/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна.

Тайлбар:

            Уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.

Бүтээлээ: info@monmarad.gov.mn цахим хаягаар болон Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр, 6 давхрын 604 тоот өрөөнд ирүүлж  болно.

Нэмэлт мэдээллийг: 70114802, 51261489 утсаар болон www.monmarad.gov.mn цахим хуудсаас авч болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ