alim.mn | 2025.05.16
Аав нь охиндоо хайртай, нөхөрт гарахаар нь доод давхарт нь амьдарна гэдэг байлаа
Мисс, загвар өмсөгч Т.Туяамаа Авсралид ажиллаж амьдарч байгаад ирсэн. Одоо загварын агентлаг байгуулан ажиллаж байгаа. Мисс Т.Туяамаа анхны нөхрөөсөө салж, охиноо аван ганц бие ээж болсон. Харин өнгөрсөн зунаас шинэ хайр дурлалтай учирч, шинэхэн найз залуугийнхаа талаар олон нийтийн сүлжээнд дурсах болсон юм. Саяхан мисс Т.Туяамаа гэрлэсэн байж магадгүй. Учир нь Т.Туяамаагийн ээж Ц.Цэцэгээ 
"Гаднаа хатуужилтай, үг цөөн харагддаг ч дотроо бол цагаанаас цагаан цайлган сайхан сэтгэлтэй, өрөвч нинжин бас дэггүй хөөрхөн охин минь ? Багын л хүүхэлдэйн киноны өнчирч үлдсэн амьтдын дүрийг хүртэл удаан бодож шаналж, гудамжинд яваа бяцхан амьтад зулзагыг их л өрөвдөж хайрладаг бүгдийг нь авч тэжээмээр байна гэж аав ээждээ хэлдэг охин байсан даа
.. Аав нь охиндоо аминаасаа илүү хайртай аавын амин сүнс гэж дууддаг, нөхөрт гарахад нь яана даа бараг доод давхарт нь очоод амьдарна гэж ярьдаг, охин ч аавдаа амь мөрөөдлөө их ярьдаг байсансан.. Олон олон хүмүүсийн нүдэнд дурсагдан харагдаж байгаа байх.. Аавтайгаа ойр, 2 том ахтай өссөн болоод тэрүү ёстой хов жив элдэв яриа хүн муу хэлэхэд, худал хуурмагт дургүй зантай, багаасаа хичээл олимпиад, хөгжим, урлагаар маш завгүй хичээллэсэн бид ч охиноо ёстой гар хуруу нь эвдэрчинэ гээд гэрийн ажилд ч хүргэлгүй хайрлаж энхрийлж өсгөсөн дөө. Угаас хөгжмийн сургуульд сурдаг хүүхэдтэй хүмүүс бүгд мэдэх биз ээ ? Одоо айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүхдүүдийн ээж болсон ч ээждээ бол энхрий бяцхан охин минь хэвээрээ.
Үрийн минь сэтгэл сэвгүй, үргэлж хайран дунд жаргаж, мөрөөдөл зорилгодоо хүрч яваарай. Охиныхоо тухай ингэж огт бичиж үзээгүй юм байна аа" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ