alim.mn | 2025.05.22
Говь-Алтай аймгийн 24 өрхөд гэр олгоно
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн гамшигт үзэгдэл, үер усны улмаас орон гэргүй иргэдэд гэр олгуулах, өвөлжилт хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүнсний багц олгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2021.02.10-ны өдрийн 03/1337 тоот, Шадар сайдад 2021.08.16-ны өдрийн 03/7223 тоот албан бичгээр тус тус хандсан юм.
Уг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын 2021.09.29-ний өдрийн 297 тоот тогтоолоор Говь-Алтай аймагт 24 гэр олгохоор шийдвэрлэсэн байна.
Журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн ирүүлсэн иргэдийн өргөдөлд үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу иргэдэд гэр олгохоор болж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ