alim.mn | 2025.05.22
Хятадын 3 сансрын нисгэгч сансарт 6 сар ажиллана
Энэ 10 дугаар сарын 16-нд "Шэньжөү 13" сансрын хөлөг  сансарт амжилттай хөөрлөө. Сансрын нисгэгч Жай Жиган ( зураг дээр дунд нь байна) 1966 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансарын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Анх 2008 онд "Шэньжөү-7" сансрын хөлгийн нисгэгч, Хятад улсын хамгийн тэргүүнд задгай сансарт гарсан сансрын нисгэгч.
Ван Япин (эмэгтэй) 1980 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансрын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр 2013 оны 6-р сард "Шэньжөү-10" сансрын хөлгийн нисгэгчийн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр энэ удаа зандай сансарт гарч Хятад улсын анхны задгай сансарт гарсан эмэгтэй сансрын нисгэгч болох юм байна.
Ие Гуанфи 1980 онд төрсөн, анд удаагаа сансрын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа.
Тэд сансрын станцад 6 сар ажиллаж олон үүрэг гүйцэтгэх болно. Энэ гурван нисгэгч шинэ он, цагаан сарыг тэндээ л гурвуулхнаа өнгөрүүлэх юм байна. Хятад улс 2022 онд мөн зургаан сансрын хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй бөгөөд үүнээс 2 нь сансрын нисгэгчтэй байх юм гэнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ