П.Бүрэнтөгс аваргын зодог, шуудаг дуудлага худалдаагаар 20.5 сая төгрөгөөр зарагджээ

Увс аймгийн Давст сумын харьяат бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Төслийн хүрээнд 21 аймагт ажиллаж, амьдарч буй 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэхээр болсон юм.
Үүнтэй холбогдуулан тэрбээр өөрийн зодог, шуудгаа дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдаагаар түүний зодог, шуудаг 20.5 сая төгрөгөөр зарагдсан байна.
Тэрбээр төслийнхөө талаар Улсын аварга П.Бүрэнтөгс “Ямар нэгэн сайн үйлсийн ард хардлага дагаж байдаг. “Зорилго нь юу вэ. Улс төрд орох гээд байгаа юм уу” гэж асуудаг. Би Монгол Улсын аварга цолтой хүн. Монгол түмний хайр, хүндлэл надад хангалттай. Тиймээс улс төрд орох бодол байхгүй” гэлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ