
Бензиний хомсдол, түлш, PCR шинжилгээнд оочирлох гээд иргэдийн асуудал зовлон дуусаагүй байна. Өчигдөр тээвэрчдийн жагсаал болж, талбай дээр гарлаа. Ачаа тээвэр 4-5 сараар саатаж, хил дээр гацчихаад байхад тэд жагсах нь аргагүй. Гэвч энэ жагсаалын цаана улстөрчид байгаа гэж гүйцэтгэх засаглалын "ноёд" хардаж байгаа аж. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Страто" компанийн нууц ноёнтон нь УИХ-ын дарга асан, АН-ын лидер З.Энхболд. Тиймээс энэ жагсаал болсон гэж троллууд нь "сэвж" байна.
Учир нь Страто компани Цогтцэций сумаас сайжруулсан засмал зам тавьж нүүрсээ тээвэрлэдэг. Сард 50 мянган тн нүүрс зөөдөг энэ үйлдвэр байгаль орчинд ямар их хор нөлөө учруулж, тэндхийн иргэдийг амьдрах орчингүй болгож байгаа. Тиймээс Зам тээврийн яамнаас замыг "Страто"-г нүүрс тээврийг зогсоох шийдвэрийг гаргажээ. Иймээс З.Энхболд Хятад түншүүдийн хамт нүүрс тээвэрчдийг зохион байгуулалтад оруулж, санхүүжүүлэн Засгийн газрыг шантаажилж байна гэж хардаж байгаа гэнэ.
Түүнчлэн өнгөрсөн сард болсон шатахууны томоохон хямралын ард ч З.Энхболд, Ц.Анандбазар хоёр байсан гэж бухаж бйагаа сурагтай. Айсан хүнд аргаль хөдөлнө гэж. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна ч гэдэг. Үүн шиг үлгэр яригдаж байна.
"Сод Монгол"-ын Анандбазар, З.Энхболд нар “Сод Газз” гэх хамтарсан компанитай. Тус компани МИАТ руу жил бүр их хэмжээний онгоцны түлшийг нийлүүлдэг. Ямар ч том тендер болсон МИАТ-ын дарга нарын хүчээр “Сод Газз” ХХК өрсөлдөгчгүй шалгардаг.
Энэ үйлдлийг МИАТ-ын шинэ удирдлагууд эсэргүүцэн Засгийн газраас “Эрчис Ойл” ТӨХК-ийг МИАТ-ыг хямд, чанартай шатахуунаар хангах үүрэг өгчээ.
Үүнтэй зэрэгцэн ашгаа алдахад хүрсэн З.Энхболд, Ц.Анандбазар нар шатахууны хомсдол гэгчийг "найруулсан" гэж хардсан бололтой. З.Энхболд АН-ын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг "М-Ойл"-ын Пунсалмааг эгнээндээ элсүүлж, орон нутаг, нийслэлд олон салбартай хоёр томоохон компани шатахууны хомсдол гэгчийг зохион байгуулсан гэж Засгийн газрын далд дуу хоолой болдог троллууд бичиж эхэллээ.