alim.mn | 2025.06.06
1869 оны /шороон могой жил/ эл өдөр Богд Жавзандамба хутагт эхээс мэндэлжээ
Өнөөдөр намрын сүүл сарын шинийн найман. Тэртээ 1869 оны /шороон могой жил/ эл өдөр Монгол төрийн хаан Богд Жавзандамба эхээс мэндэлжээ.
XVI зууны II хагаст Монголд шарын шашин түгэн дэлгэрч улмаар XVII зууны дунд үеэс XX зуун эхэн үе хүртэлх хугацаанд Монголын шарын шашинг Монгол Төвдөөс тодорсон Дарнатын хувилгаан богд Жавзандамбын дүрүүд тэргүүлж байв.
Дарнатын хувилгааны 23 дахь дүр болох Агваанлувсанчойжинням нь 1869 онд баруун Төвдийн Лхас хотод Далай ламын санхүүч, чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн хөвүүн болон төржээ.
Түүнийг 1871 онд Богд Жавзандамбын 8 дахь дүрээр тодруулж, 1874 онд 5 настайд нь Халх Монголд залан Богд гэгээний сэнтийд залсан.
Богд бага залуу наснаасаа Монголчуудын итгэл хүндлэлийг хүлээж байсны сацуу соёл боловсролыг хөхүүлэн дэмждэг, шинжлэх ухааны дэвшилтэт техник технологийн шинэ бүтээлүүдийг илтэд сонирхон таашаадаг хүн байв. Богд бусдыг өөртөө татах онцгой авьяас билэгтэй хүн байсан ба энэ шинж байдал, түүхэн цаг үеийн тохиолоор урьд урьдны дүрүүдээсээ ихээхэн өвөрмөц намтартай хүн юм.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ