Эхнэрээ зодсон гэх Р.Адъяа загасанд явах ч эрхгүй "базуулжээ"

Жүжигчин Р.Адъяаг “21000” реалити шоунд оролцох үеэр ихэнх үзэгчид түүнийг ганц бие гэж дүгнэсэн. Тэгвэл Р.Адъяа 2016 оны хоёрдугаар сарын 20-нд гэрлэлтээ батлуулсан аж. Жүжигчин 2018 оны 03 сарын 13-нд гэртээ согтуу ирээд, эхнэрээ зодсон гэх мэдээлэл тарсан. Тэрбээр эхнэрээ дэвсэж, багалзуурдсан талаар сошиалд шуугиж байлаа. Эхнэр нь байгууллагаараа амралтад явсанд Р.Адъяа дургүйцэж, хардалтын улмаас зодсон гэж эхнэр нь өргөдөлдөө дурдсан, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ асуудлыг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан.
Үүнээс ердөө гуравхан жилийн дараа жүжигчин Р.Адъяа огцом өөрчлөгдөж эхнэртээ "базуулжээ".
Жүжигчин Р.Адъяа пэйждээ "Хайрт Эхнэрээсээ яаж явах виз даруулах вэ?
-Найзууд загасанд явъя гээд өнөөдөр залгав аа. Би чинь баярлаад магнай хага! Тэгээд л эхнэрээсээ виз авахын тулд дуртай хоолыг нь хийж өглөө. Шалаа угаалаа, хогоо шүүрдлээ, хогоо хаялаа, хувцаснуудаа угаалаа, Өнөөдөржингөө хүүхдээ харлаа, одоо ч харж байна... Дуртай амттаныг нь авч, хөргөгчөө дүүргэлээ, нойлоо угаагаад хүүхдээ усанд орууллаа, Нуруу, хөл, гарт нь массаж хийж, тархи толгойг нь барьж өглөө... Тэгсэн визны хариу хар даруулчихлаа.
Одоо яах вэ? хариуг нь яаж өөрчлүүлэх вэ?
Манайхан яаж виз авдаг аргаасаа хуваалцаач" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ