13 настай хүү гэрээслэл үлдээгээд цонхоор үсэрчээ

Өсвөр насны хүүхэд гэрээслэл үлдээгээд амиа хорлосон харамсалтай хэрэг энэ сарын 9-ний өдөр гарчээ. Тодруулбал: Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах орон сууцнаас энэ сарын 9-ний орой 23 цагийн орчимд өсвөр насны хүү унаж нас барсан байна. Тэрээр 13 настай бөгөөд 10 давхарт байрлах гэрийнхээ зочны өрөөний тагтнаас үсэрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Учир нь хэргийн газраас “Ааваа ээжээ битгий гуниглаарай. Бүх өрөөний цонхоороо намайг доошоо хараарай” гэсэн утгатай гэрээслэл олджээ. Тус хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа ба тухайн гэрээслэл талийгаач хүүгийн бичиг мөн эсэхийг шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ