Япон дасгалжуулагч багш сурагчдад нөүтбүүк бэлэглэв

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Японоос ахлах дасгалжуулагч урьж, энэ зунаас япон дасгалжуулагч Монголд ирж, ажиллах болсон. Саяхан Япон дасгалжуулагч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын багш нарт нөүтбүүк бэлэглэжээ. Энэ тухай тус төвөөс "Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Оюунболд, шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагч, Япон улсын иргэн Mase Shuichi -д хандаж хүүхдүүдийг цахим хичээлээ хийхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн нь биеллээ олж, өнөөдөр "Хүүхдийн төв"-ийн бүх бүлэгт "DELL" брэндийн нөүтбүүк хүлээлгэн өглөө. Эдгээр нөүтбүүкүүд ирснээр манай "Хүүхдийн төв"-ийн багш, хүүхдүүд ямар нэгэн хүндрэлгүйгээр цахим хичээлдээ хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч ноён Масэ Шүичи, тамирчин О.Оюунболд нарынхаа цаашдын спортын замналд гялалзсан амжилт хүсье ээ!" гэж баярласнаа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ