alim.mn | 2025.05.22
“Бүжингийн чимээгүй суулт” -д охид нэгдэж байна

Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүүвэй-Бүү айг” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь Төв талбайд болж байгаа бөгөөд сандал дээр суусан 330 чихмэл бүжин суулт зарлажээ. 

Тэд “Эрхэм хүндэт аав, ээжүүдээ, Арга ядаж, айж чичирсэн бүжинг аавын сэтгэл, ээжийн энэрлээр хамгаалаач гэж гуйж байна… Хий хоосон амлалт өгч, хэсэг яриад мартахгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна хэмээн уриалан суулт хийж байна.

Мөн энэ өдөр Нийслэлийн 3-р сургуулийн “ОЧ” Охидын клубын гишүүн охид сургуулийн багш, удирдлага, хүүхдүүддээ мэндчилгээ дэвшүүлж угтан авч хүүхдийн эрхийн тухай мэдээлэл өглөө.

Илүү сайхан ирээдүйн төлөө:

Яасан харанхуй юм вэ? гэж хашгирахаас Ядаж нэг лаа асаа хэмээн “Бүжингийн чимээгүй суулт” -д охид нэгдэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ