alim.mn | 2025.05.22
Нобелийн шагнал авсан сэтгүүлч Мариа Ресса: Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн ажилтнуудтай энэхүү шагналаа “хуваалцана”
Нобелийн 2021 оны Энх тайвны шагналыг Филиппины мэдээний “Rappler” вэбсайтын гүйцэтгэх захирал, хадагтай Мариа Ресса хүртлээ.  Мөн Оросын чөлөөт “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратовын хамт “ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАН ТЭМЦСЭН”-ий учир энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Сэтгүүлч Мариа Ресса дэлхийн бүх хэвлэл мэдээллийн ажилтнуудтай энэхүү шагналаа “хуваалцана” гээд цаашид ч хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэхээ илэрхийлсэн юм. 58 настай Мариа Ресса олон жилийн турш Филиппины ерөнхийлөгч Родриго Дутертегийн үйл ажиллагааг шүүмжлэн бичдэг байсан. Филиппин улс өнөөг хүртэл сэтгүүлчдэд хамгийн халтай, амь насанд нь аюул учруулах магадлалтай улсын дээгүүрт бичигдсээр ирсэн энэ мөчүүдэд энэхүү шагналыг хүртсэн нь олныг гайхшруулж байна. Тэрээр Нобелийн энх тайвны шагналыг гардан авсны дараа хэлсэн үгэндээ: “Бидэнд (сэтгүүлчдэд) маш олон тал дээр тусламж хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн ажилтнуудад улам их бэрхшээл, аюул заналхийлэл тулгараад байна.” гэжээ.
-щ Филиппинд ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль болж, Дутертегийн “залгамжлагч”-ийг тодруулна. Энэ эгзэгтэй үед Мариа Ресса шагнал хүртсэн нь үг хэлэх эрх чөлөөг улам тодотгон, эрх баригчдын үнэн нүүр царайг харуулахад их нэмэр болно гэж найдаж байна Филиппиний парламентын гишүүн ярьжээ. Сөрөг хүчний төлөөлөл болох Карлос Зарате хэлэхдээ, Засгийн газар таг дуугүй л байна. Урьд нь тэд Мариа Рессад яаж хандаж байлаа даа. Дутерте өөрийг нь шүүмжилсэн хүнд, ялангуяа хүүхнүүдэд их дээрэнгүй ханддаг. Энэ шагнал түүнд амаа үдэх сургамж боллоо” гэжээ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ