
10-р сарын 8-ны өдрийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёл Аялал Жуулчлалын Газраас бүртгүүлснээр, Үндэсний баярын долоо хоногийн амралт буюу 10-р сарын 1-7-ны өдрүүдэд тус бүс нутагт нийт 9,0957 сая дотоодын жуулчин хүлээн авснаар дотоодын аялал жуулчлалын орлого 5.335 тэрбум юань хүрсэн байна.
Өвөр Монголын Соёл урлагийн бүлгэм, Улаан мөчир зэрэг бүлгэмийнхэн онлайнаар буюу тухайн газар дээр нь тоглолт гаргах хэлбэрээр олон төрлийн соёлын сурталчилгааны ажиллагаа явуулжээ. Өвөр Монголын музей Үндэсний баярын үеэр төрийн далбааны үзэсгэлэн, төрийн дууллаа дуулах, "үлгэр сонсох, үндэсний эрдэнэс хайх", "Би эх орондоо хайртай" зэрэг соёлын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ орон нутаг, хотуудаар иргэдийн зан заншил, түүх, соёл, хувьсгалын аялал жуулчлалын үзүүлбэр гаргаж жуулчдийг баясгасан байна.