alim.mn | 2025.05.22
Кадыровын охин 22 настай Айшат Чеченийн Соёлын сайд болжээ

Кадыровын охин 22 настай Айшат Чеченийн Соёлын сайд болжээ.

 Ахмат Абдулхамидович Кадыров, 1951 оны 8 дугаар сарын 23-нд төрж, 2004 оны 5 дугаар сарын 9-нд таалал төгссбн. Чеченийн анхны дайны үеэр болон дайны дараах Ичкерийн Бүгд найрамдах Чечень Улсын  тэргүүн байсан юм. Харин Чеченийн хоёрдугаар дайн эхлэхэд Оросын засгийн газрын талд орж, 2000 оны 7 сараас ОХУ-ын харьяаны засаг захиргааны тэргүүн, улмаар 2003 оны 10 сарын 5-наас Чечень Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм. Тэрээр 2004 оны 5 сарын 9-нд тэрээр Грозный хотод Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын парадын үеэр салан тусгаарлагч Исламистуудын тавьсан бөмбөгөнд өртөн нас баржээ. Түүний хүү Рамзан Кадыров аавыгаа залгамжлан, 2007 оны 3 сараас Чеченийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Рамзан Кадыровыг "Оросын гөлөг, Путины эрх хүү" гэх нь бий. Өчигдөр Рамзан Кадровын охин Айшат Чеченийн Соёлын сайд болжээ. Тэрбээр 1998 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн, Чеченийн их сургууль төгсжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ