alim.mn | 2025.05.22
Альфа хувилбараар өвдөөд дахин дельта хувилбарын халдвар авсан 10 мянган хүн байна

Коронавирусийн альфа хувилбараар өвдсөн 10 мянга гаруй хүн дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.

Тэрээр "Одоо тархаад буй халдварын гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Альфа хувилбараар өвдөөд дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан 10 мянган хүн байна" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ