alim.mn | 2025.05.22
Хашаандаа тахиа, галуу, бөдөн гээд 200 гаруй шувуу, туулай тэжээдэг айл
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өрхийн аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч залуу гэр бүлийн өрхийн тэргүүнийг Төртүвшин гэргийг нь Хоролсүрэн гэдэг. Нөхөр нь тээврийн компанид эхнэр нь сум дундын эмнэлэгт ажилладаг 3 хөөрхөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл.
Тэднийх хашаандаа тахиа, галуу, бөдөн гээд 200 гаруй шувуу бас туулай тэжээдэг. Бас овьёс тариалдаг. Өндгөө инкубаторт байлгаж дэгдээхэй болгодог, тахианы байраа халаадаг систем гээд бүгдийг өөрсдөө хийжээ. Хашаандаа эко жорлон хүртэл хийсэн байна.
Сумаас жаахан зайтай газар авч өрхийн аж ахуйгаа өргөжүүлж Сэлэнгээс үхэр авчирч үхрийн фермтэй болохоор сумаас газар хөөцөлдөж зөндөө яваад бүтэлтэй юм болоогүй аж.
Ийм залуусыг сум орон нутгаас дэмжээд өгвөл аж ахуйгаа өргөтгөж сумын иргэдийг шинэ өндөг, сүү таргаар хангаад хаана хаанаа хэрэгтэй байна.
"Бөдний өндгийг бөөрний дутагдалд сайн гээд эрэлт ихтэй байдаг. Бас амьтан тэжээхээр хүүхдүүдийн хүмүүжилд хэрэгтэй, утас ухаад байхгүй гээд эерэг тал олон" гэж гэрийн эзэгтэй Хорлоо ярьж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ