alim.mn | 2025.05.22
Нас баралтын тоо өдөрт 10-аас буухгүй байна

Манай улсад сүүлийн үед халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад хүндрэл, нас баралт ч ихээр нэмэгдэж байна. Арван сар гарснаас хойш буюу энэ тав хоногийн хугацаанд гэхэд л халдварын хүндрэлийн улмаас 85 иргэн нас барсан байна.

Монгол Улс  коронавирусийн халдвар дотооддоо алдаж, эхний нас баралт анх бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар нийт 1,289  нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Нас барж буй иргэдийн ихэнх хувь нь 60-аас дээш наснынхан байгаа бөгөөд архаг хууч өвчтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс байна.

Мөн идэр насныхан, залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүд ч халдварын хүндрэлээр нас барсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ