Aрваннэгдүгээр сард хоёр баасан гарагт бүх нийтээр амарна

Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр амрахаар хуульчилсан хоёр өдөр тохиож байна. Мөн хоёул ажлын өдөр таарч байгаа онцлогтой аж. Тодруулбал, Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Энэ өдөр арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт таарч байна. Харин арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд мөн баасан гарагт тохиож байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ