alim.mn | 2025.05.16
"Уруулын будаг"-ийн Дэлгэрмаа солонгос нөхөртэйгээ...

Монголдоо охидын хамтлагийн анхдагч болон гарч ирсэн "Уруулын будаг" хамтлагийнхан 1999-2004 он хүртэл оршин тогтносон. Тус хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа Солонгос улсад ажиллаж амьдрахаар явснаас болж, "Хүрээ хүүхнүүд" тэргүүтэй хэдэн цомог гаргасан хамтлаг тарсан билээ. "Уруулын будаг"-ийн Дэлгэрмаа БНСУ-д магистр, докторын зэрэг хамгаалж, БНСУ-ын Боловсролын яамны мэргэжилтнээр ажилладаг байсан. Тэрбээр Солонгос нөхөртэй. Нөхөр нь хөгжим судлаач. Тэд 2007 онд хүүтэй болсон байна. Ц.Дэлгэрмаа 2004 онд БНСУ явснаасаа хойш дахиж Монголдоо ирээгүй, гэр бүл, үр хүүхэдтэй болж, тэндээ суурьшсан юм. Харин 2020 оны нэгдүгээр сард эх орондоо ирсэн. Энэ үед "Эх орондоо 16 жилийн дараа ирлээ" гээд нөхөртэйгөө хамт ярилцлага өгч байлаа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ