
“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан рок попынхон дотроо насаар ахмад, хамгийн зангарагтай нь. Ардын жүжигчин Д.Жаргалсайханыг рок попын нууц ноёнтон гэдэг байлаа. Гэр нь музей шиг гоё энэ эрхэм рок попын музейг босгон бүрдүүлж байгаа. Дууныхаа үг аяыг өөрөө зохиодог, хамтлагаараа байнга амьд хөгжимтэй, “амьдаараа” дуулдаг. Мөн Монголдоо хамгийн анх хувийн хамтлаг байгуулсан, анх клип гаргаж байсан гэхчлэн олон түүхэн амжилтын эзэн. Хувийн амьдралын тухайд өөрөөс 20 гаруй насаар дүү, Зулаа гэдэг бүсгүйтэй амьдарч байгаа. Уулзсан хүн эргэж хармаар тэр сайхан эхнэртээ зориулан “Гоёхон минь” дуугаа зориулсан гэдэг.
“Чингис хаан”-ы Жаргалсайхан анх алаг нүдээрээ гайхагдсан Туул гэдэг математикийн багштай гэрлэсэн. Анхны хань, амьдралаас нь төрсөн хүү нь “Сүнс” хамтлагийн Ж.Замилин. Ууган хүү Ж.Замилангийнхаа ээжид зориулан “Мэнгэ төөрсөн амраг” зохиосон гэдэг. “Мэнгэ төөрсөн амраг” дууны эзэн бүсгүй энэ.
