НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-ны дотор бүртгүүлэн буцаан олголтоо авах боломжтой

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг. Эргэн сануулбал,
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Иймд иргэд гуравдугаар улирлын буцаан олголтоо авахын тулд аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө худалдан авалтын баримтуудаа цахим системд бүртгүүлэх шаардлагатайг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ