alim.mn | 2025.06.10
Г.Майцэцэг Батзоригийн хүүхдүүдийг баярлуулав
мужаан Батзориг хэмээх залуу модон эдлэл хийн зарж, хүнд өвчтэй эхнэрээ асарч сувилж, амьдралаа залгуулдаг байсан. Батзоригийн эхнэрээ гэр бүлээ гэсэн сэтгэл хүмүүст хүрч, энэ залуугаар бахархдаг байлаа. Сүүлийн хэдэн жил эхнэрээ сайн асарсан нь эхнэртэй хэдэн жил илүү амьдрах, өглөөний нарыг харах хувь заяаг олгосон байх. Харамсалтай нь эхнэр нь коронавирусээр халдварлан, бурхан зүг одоод удаагүй байгаа. Харин Г.Майцэцэг Батзоригийн гурван хүүхдийг баярлуулжээ. Энэ талаар Батзориг
 
"Gansukh Maitsetseg эгч зураг дарж пост битгий оруулаарай гэсэн ч өвлийг өнтэй давах ийм гоё бэлэг манай гуравт бэлэглэсэнд маш их баярлаад тэссэнгүй.???
Үндэсний үйлдвэрлэлийн Exclusive брэндийн хувцсаар бүгд гоёосой. Мөнгөө Монголдоо үлдээж, Монгол хүн бүр ажилтай орлоготой байгаасай гэж хүсэж зүтгэж байгаа бидний зорилго нэг билээ.
Хэд хоногийн өмнө Майцэцэг эгч над руу залгаад 3 хүүхэдэнэ куртикан дээл бэлэглэе гэсэн юм. Хүүгийнгээ төрсөн өдрөөр очьё гээд Улсын их дэлгүүрийн баруун талд төв зам дагуу байрлах нэрийн барааны дэлгүүрт өнөөдөр зорин очиж бэлгээ авсан Манай гурав ❤Баярлалаа ❤Баярлалаа
❤Баярлалаа гэснийг дамжуулъя" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зззз
3 жилийн өмнө
192.82.70.116
Сайхан сэтгэлт ухаантай бүсгүй шүү .Баярлалаа Танай дэлгүүрээр үйлчлүүлэнэ
Төстэй мэдээ
Close menu