alim.mn | 2025.05.21
Ж.Соронзон: Миний цалин 22 сая төгрөг биш ээ
Хүмүүсийн нэрлэдгээр Орос 3 дугаар сургууль болон, тус сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар таагүй мэдээлэл гарсан. Энэ талаар Ж.Соронзон багш хувийнхаа хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр "Байгууллагын нууц болон миний нэр төрд ноцтой халдсан ташаа мэдээ зориуд тараажээ. Сэдэл нь олон жил ажилсан Максим монгол улс, сургуулийн эсрэг ажиллаад эцэст нь арга буюу хүсэлтээ гаргаж, ажлаас чөлөөлсөнтэй холбоотой бизээ. Би ажил хийдэггүй, хүүхэд хуурсан , монгол улс, сургуулийн эсрэг ажилладаг хүнтэй хамтарч ажилдаггүй,асуудлыг дор нь шийддэг.
Намайг 22 сая төгрөгийн цалин авдаг гэжээ. Манай сургуулийн багшийн цалин харьцангуй өндөр. 200 гаруй гадаад багшийг цалин амлаж авчирч ажиллуулдаг юмаа. Сонирхох цалин өгөхгүй бол багш ирэхгүй. Сургууль ажиллахгүй ээ. Цалинг улс өгдөггүй эцэг эх өгдөг юм аа. Гэхдээ миний цалин 22 сая бишээ. Тэр жил амраагүй учраас амралтын мөнгө болон цалин, үр дүнгийн урамшуулал нэмэгдээд нэг удаа тийм дүн гарсан болноо.
Манай цалинг удирдах зөвлөл тогтоодог, хууль дүрэм чанд үйлчилдэг, жилд 2-3 удаа шалгуулдаг юун яасан Соронзон хууль бус цалин авах.
За тэгээд миний нас шүдийг тоолж, зайлуулах хэрэгтэйгэж их уурлажээ. Явах шиг амархан юм үгүй ээ. Гэхдээ үндсэн багшгүй, гадаад багш нараа жил бүр сургууль өөрөө олдог, олсон багш нарыг үр дүнтэй ажиллуулах нь тийм ч амархан ажил биш шүү.
Болж бүтэж буй нэг хүүхдийн байгууллагаа ийнхүү хувийн өс, өнгө мөнгөний золиос болгоод хэрэгүй дээ. Биднийг дээрээс болон дэргэдээс хардаг юм олон шүү залуучуудаа!
Хүндэтгэсэн,
Монгол улсын гавьяат багш
Ж. Соронзон(PhD)" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
150.129.142.178
сэтгэл л б.х хэрэгтэй ..гадаад 200 багш бол ёстой мөнгө угаалт үсрээд 20 нэг сургуульл олдоно шүү....
Зочин
3 жилийн өмнө
150.129.142.178
сэтгэл л б.х хэрэгтэй ..гадаад 200 багш бол ёстой мөнгө угаалт үсрээд 20 нэг сургуульл олдоно шүү....
Зочин
3 жилийн өмнө
150.129.142.178
сэтгэл л б.х хэрэгтэй ..гадаад 200 багш бол ёстой мөнгө угаалт үсрээд 20 нэг сургуульл олдоно шүү....
Зочин
3 жилийн өмнө
150.129.142.178
сэтгэл л б.х хэрэгтэй ..гадаад 200 багш бол ёстой мөнгө угаалт үсрээд 20 нэг сургуульл олдоно шүү....
Төстэй мэдээ