Ч.Лодойсамбуу: Жин бол асуудалгүй. Цэвэр дарамт

Э.Цэндбаатар, О.Тулга нар өнөө өглөө жингээ үзүүлж, хоёр тамирчдын хоорондох тоглолт 10 цагт эхлэх байсан. Гэвч Э.Цэндбаатар өнөөдөр өглөө жиндээ ирж ороогүйн улмаас тоглолт цуцлагдаж 60 кг-ийн жинд О.Тулга ДАШТ-нд явахаар болж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Э.Цэндбаатар өчигдөр 60 кг-аас илүү жинтэй байсан. Огцом жингээ хаяснаас үүдэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай хэлж байна.
Дэлхийн чансаанд хоёрт, Азийн чансааг тэргүүлж буй Э.Цэндбаатарын хувьд сорил тулаанд оролцохын тулд багагүй хэл амтай тулгарч, Ч.Лодойсамбуугийн хөтлөдөг "Улаан бал" нэвтрүүлэгт оролцон боксын холбооны талаарх булхайг дэлгэрэнгүй ярьсан байдаг. Үүний дараа Э.Цэндбаатар ард түмний дэмжлэгтэйгээр сорил тэмцээнд оролцохоор болсон билээ. Тэгвэл энэ талаар "Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу "Жин бол асуудалгүй. Цэвэр дарамт. Би тэгэж л бодож байна. I’m out" хэмээжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ