Моллайн өмсгөлийг Todko Samson 15 саяар авлаа

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивласан. Энэ дуудлага худалдааг 739 мянган дагагчтай пэйжээрээ дамжуулан Монголл репэр BIG GEE зохион байгуулахаар болсон юм. Сайед Моллайн өмсгөлийн дуудах анхны үнэ 2.000.000 төгрөг байсан. Тэгвэл тэр өмсгөл 15 сая төгрөг хүрч зарагджээ. Иран гаралтай Монголын иргэншилтэй жудо бөхийн тамирчин Сайед Моллайн өмсгөлийг зохиолч С.Тогтох худалдан авсан байна. "Вангийн нулимс" романаараа алдартай Тогтохыг уншигчид Todko Samson нэрээр нь андахгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ