alim.mn | 2025.05.21
ДСЦТС ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ц.ХАНГАЙ ТОМИЛОГДЛОО
Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Нэргүйн гаргасан хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлыг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тус хуралдаанаас Цэнгэлийн Хангайг Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Цэнгэлийн Хангайд компанийн тамгыг хүлээлгэн өгөх хурлыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав.
Хуралд ДСЦТС ХК-ийн Хөрөнгө оруулагч Ц.Цэнгэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Баярбаатар, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудаас тус компанийн салбар нэгжийн удирдлагууд цахимаар холбогдож оролцсон байна.
С.Нэргүй захирал нь 2008 оноос өнөөдрийг хүртэл тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын олон ажлуудыг удирдан зохион байгуулж хийсэн. ДСЦТС ХК-д Ухаалаг тоолуурын автоматжуулсан системийг нэвтрүүлсэн нь түүний хийсэн ажлын нэг юм.
Өмнөх удирдлагын ажлыг амжилттай үргэлжлүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Хангай ажиллахаар тамга тэмдгээ гардан авлаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүр
3 жилийн өмнө
202.9.41.5
Даргын хүүхэд дарга болж бгаа юмуу.Хачин тогтолцоо Монголыг сүйрүүлж бн даа.
Шүр
3 жилийн өмнө
202.9.41.5
Даргын хүүхэд дарга болж бгаа юмуу.Хачин тогтолцоо Монголыг сүйрүүлж бн даа.
Төстэй мэдээ